Автомашины эд ангид хавчуулагдан амь насаа алджээ

Admin | 2023-01-26


Автомашины эд ангид хавчуулагдан амь насаа алджээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Гүн гашуун” гэх газар ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг энэ сарын 26-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. 

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Лексус РЭкс450” загварын суудлын автомашин, “Норд бенз” загварын ачааны автомашины хоосон чиргүүлний араас мөргөн суудлын автомашины жолооч Г /50 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байжээ. Алба хаагчид 2 цаг 21 минут ажиллаж цогцсыг гарган тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)