ҮС ЗАСУУЛБАЛ: Өвчин өчүүхэн ирнэ

Admin | 2023-01-29


ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.1.30, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 08.23-17.48
  • Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)