П.НАРАНБАЯР: Зарим дүүрэг ахмадын гарыг цайлгах бэлэг худалдан авах ТЭРБУМ төгрөгийн тендер зарласан байна

Admin | 2023-01-29


Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч П.Наранбаяр цахим хуудастаа "Дүүргүүдээс зарласан тендерийг tender.mn-ээс харцгаая. Доор СБД-ийнх байна. Зарим дүүрэг цагаан сараар ахмадын гарыг цайлгах бэлэг худалдан авах тендерийг тэрбум төгрөгт зарласан байсан. Одоо гуравдугаар сарын 8-нд алдарт эхийн одонтой ээжүүдэд өгөх бэлэг. 900 сая төгрөг. Энэ бол бидний татварын мөнгө. Дүүрэгт эрх барьж буй улсууд бэлэг тараах замаар татварын мөнгийг үрэн таран хийж, санал худалдан авч байна л гэсэн үг. Ийм бодлого, ийм үйлдэл дахин бүү үзэгдэг. Таслан зогсооё" гэж уриалжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)