ҮС ЗАСУУЛБАЛ: Эрхтэн хурц болно

Admin | 2023-01-31


ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.2.1, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 08.20-17.51
  • Үс засуулбал: Эрхтэн хурц болно
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)