
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхээр Б-г онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 20 жил хорих ял оноожээ.
Хэргийг тодруулбал, Б нь эхнэрээсээ салж, ам бүл ганцаар төрсөн ах С-н хаяанд мал маллан амьдарч, ах болон бэр эгч нь түүнд туслан халамжилдаг байжээ.
Улмаар Б нь төрсөн ах С-г сумын төв явсан, хойгуур түүний эхнэр А-г гэртээ ганцаараа байх үед ямар нэгэн шалтгаангүйгээр олон удаа хутгалж, хоолойг нь хэрчиж амь насыг нь хохироосон байна. Амь насаа алдсан хохирогчийн насанд хүрээгүй хүү малд явж ирээд ээжийгээ малын хашааны дэргэд хэвтэж байхад нь олж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Тухайн үед эмнэлгийн тусламж дуудсан боловч хохирогч эмэгтэй эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан аж. Б нь тухайн хэргийг үйлдэн зугтан явах үедээ өөрийн биеийг хутгаар гэмтээсэн байхад нь цагдаагийн байгууллага олж тогтоосон байна.
Анхан шатны шүүхээс Б-г онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Авлигатай тэмцэх...
tentsver.mn | 9 цагийн өмнө






Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анх...
tentsver.mn | 16 цагийн өмнө






Хууль зүйн байнгын хороо УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг...
tentsver.mn | 18 цагийн өмнө

Ц.ХУЛАН: Эх орноосоо урвасан гэх аймшигт гэмт хэрэгтэн мэтээ...
tentsver.mn | 18 цагийн өмнө



Хүний эрх, эрх чөлөөний 22 дахь илтгэлд баривчлах, хорих ажи...
tentsver.mn | 19 цагийн өмнө



Д.АМАРБАЯСГАЛАН: Сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшигчдийн...
tentsver.mn | 20 цагийн өмнө


АН-аас УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхт...
tentsver.mn | 20 цагийн өмнө






“MicroStrategy”-ийн эзэмших биткойны үнэлгээ 4.1 тэрбумд хүр...
tentsver.mn | 2023-03-29

“МАК Цемент” ХХК Хөгжлийн банкинд 70.9 сая ам.долларын зээлэ...
tentsver.mn | 2023-03-29

