Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт иргэн Б, Ц нарын 1 давхар байшин энэ сарын 7-ны өдрийн 23:18 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 8-ны шөнийн 01:18 цагт хүлээн авчээ.
Тус сумын Бугант тосгоны Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд тухайн гал гарсан байшинг 5 цаг 55 минут ажиллан 8-ны үүрийн 05.10 цагт галыг бүрэн унтраажээ.
Тус гал түймэрт иргэн Б/30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байна. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид тухайн нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байгаа аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Нийт нутгаар цас орохгүй
tentsver.mn | 20 цагийн өмнө
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























