Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ ямар зохицуулалттай явах талаар Нийтийн тээврийн газраас мэдээлэл өглөө. Баярын өдрүүдэд энгийн хуваарийн дагуу 07:00-22:00 цагийн хооронд нийтийн тээвэр иргэдэд үйлчлэх байна. Нийслэлийн хэмжээнд нийт 723 тээврийн хэрэгсэл 106 чиглэлд явна. Маргаашаас буюу хоёрдугаар сарын 21-нээс Шинэ Яармаг, Таван шар, Сонсголон руу шинэ чиглэлд автобус явна. Энэхүү зохицуулалт нь Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа II болон Шинэ Яармаг хороолол орчмын иргэдийн эрэлтийг хангаж, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Нийт нутгаар цас орохгүй
tentsver.mn | 15 цагийн өмнө
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























