The Wall Street Journal: Ши Жиньпин В.Зеленскийтэй цахимаар ярилцаж, В.Путинтэй биечлэн уулзана

Admin | 2023-03-14


БНХАУ-ын дарга Ши Жиньпин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээр хийхээр төлөвлөж байна гэж “The Wall Street Journal” баттай эх сурвалжаас эш татан мэдээлэв. Энэ нь БНХАУ болон Украины төрийн тэргүүн нарын дайн эхэлснээс хойш хийх анхны хэлэлцээр болох аж. Хэвлэлд бичсэнээр, тэд ирэх долоо хоногт цахимаар ярилцаж, хэлэлцээр хийх юм байна. Үүнээс өмнө Ши Жиньпин Москвад хүрэлцэн очиж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах бодолтой байгаа гэнэ. Хятадын удирдагч ирэх долоо хоногт Орост айлчлах төлөвлөгөөтэй байгаа талаар өмнө нь “Ройтерс” агентлаг мэдээлсэн. Харин Кремль дээрх мэдээлэлтэй холбоотой ямар нэг тайлбар хийгээгүй. “Дүрмээр бол гадаад айлчлалын тухай мэдээллийг хоёр тал харилцан тохиролцсоны дагуу нэгэн зэрэг зарладаг. Бэлэн болмогц зарлах болно” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд ярьжээ. Украины тал В.Зеленский, Ши Жиньпин нар цахим уулзалт хийх боломжийн талаар хараахан тайлбар хийгээгүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)