
Германы “Transfermarkt” цахим хуудас дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн жагсаалтыг зарлажээ. Жагсаалтыг Францын шигшээ баг болон “Парис Сен-Жермен” багийн довтлогч Килиан Мбаппе тэргүүлж байна. 24 настай франц тоглогчийг 180 сая еврогоор үнэлжээ. К.Мбаппе 2018 оны дэлхийн аварга, 2021 оны УЕФА-гийн Үндэстний лигийн ялагч, 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальтай. 2018 онд ОХУ-д болсон ДАШТ-д шилдэг залуу тоглогчоор шалгарсан бол, өнгөрсөн оны Катарын дэлхийн аваргад найман гоолтойгоор “Мэргэн буудагч”-ийн шагналыг хүртсэн.
Дэлхийн хамгийн үнэтэй “ТОП-10” хөлбөмбөгчийн жагсаалтад Эрлинг Холанд (“Манчестер Сити”, 170 сая евро), Винисиус Жуниор (“Реал” Мадрид, 120), Филип Фоден (“Манчестер Сити”, 110), Жуд Беллингем (“Боруссия” Дортмунд, 110), Жамал Мусиела (“Бавари”, 100), Педри (“Барселона”, 100), Рубен Диаш (“Манчестер Сити”, 75), Йошко Гвардиол (“РБ Лейпциг”, 75), Маттейс де Лигт (“Бавари”, 70) болон Тибо Куртуа (“Реал” Мадрид, 60) нар оржээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Авлигатай тэмцэх...
tentsver.mn | 8 цагийн өмнө






Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анх...
tentsver.mn | 15 цагийн өмнө






Хууль зүйн байнгын хороо УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг...
tentsver.mn | 18 цагийн өмнө

Ц.ХУЛАН: Эх орноосоо урвасан гэх аймшигт гэмт хэрэгтэн мэтээ...
tentsver.mn | 18 цагийн өмнө



Хүний эрх, эрх чөлөөний 22 дахь илтгэлд баривчлах, хорих ажи...
tentsver.mn | 18 цагийн өмнө



Д.АМАРБАЯСГАЛАН: Сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшигчдийн...
tentsver.mn | 19 цагийн өмнө


АН-аас УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхт...
tentsver.mn | 19 цагийн өмнө






“MicroStrategy”-ийн эзэмших биткойны үнэлгээ 4.1 тэрбумд хүр...
tentsver.mn | 2023-03-29

“МАК Цемент” ХХК Хөгжлийн банкинд 70.9 сая ам.долларын зээлэ...
tentsver.mn | 2023-03-29

