
Дансандаа сая ам.доллароос илүү мөнгөтэй Оросын баячууд мөнгөө татаж байна. “Frank RG”-ийн шинжээчдийн мэдээлснээр, 2022 онд тэдний банкин дахь хадгаламж 20 хувиар буурчээ. Мэдээллээс харахад, орос баячууд ОХУ-д хориг тавиагүй улс орнуудад үл хөдлөх хөрөнгө ихээр худалдаж авч байгаа аж. Тухайлбал, Арабын Нэгдсэн Эмирт улсаас (АНЭУ) худалдаж авсан оросуудын хөрөнгө 800 тэрбум рубльд хүрчээ. “Frank RG”-ийн мэдээллээр, Оросын бэл бэнчинтэй иргэд АНЭУ, Турк болон Кипрээс тансаг зэрэглэлийн орон сууц ихээр худалдаж авсан байна. 2022 онд дээрх улс орнуудаас үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад нэг их наяд рубль зарцуулжээ. Үүнээс гадна, хадгаламжинд байгаа мөнгөө гадаад банк руу хийж, мөн алтан гулдмай болгож байгаа гэнэ. Оросын иргэд түүнчлэн Казахстан, Армени, Турк болон БНХАУ руу мөнгөө гаргажээ. ОХУ-ын Төв банкны мэдээлснээр, 2022 онд гадаадын банк руу шилжүүлсэн мөнгө гурав дахин буюу 30 тэрбумаас 79.5 тэрбум ам.доллар болтлоо нэмэгдсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Авлигатай тэмцэх...
tentsver.mn | 8 цагийн өмнө






Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анх...
tentsver.mn | 15 цагийн өмнө






Хууль зүйн байнгын хороо УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг...
tentsver.mn | 17 цагийн өмнө

Ц.ХУЛАН: Эх орноосоо урвасан гэх аймшигт гэмт хэрэгтэн мэтээ...
tentsver.mn | 18 цагийн өмнө



Хүний эрх, эрх чөлөөний 22 дахь илтгэлд баривчлах, хорих ажи...
tentsver.mn | 18 цагийн өмнө



Д.АМАРБАЯСГАЛАН: Сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшигчдийн...
tentsver.mn | 19 цагийн өмнө


АН-аас УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхт...
tentsver.mn | 19 цагийн өмнө






“MicroStrategy”-ийн эзэмших биткойны үнэлгээ 4.1 тэрбумд хүр...
tentsver.mn | 2023-03-29

“МАК Цемент” ХХК Хөгжлийн банкинд 70.9 сая ам.долларын зээлэ...
tentsver.mn | 2023-03-29

