Эмэгтэй ширэн бээлийтнүүд мөнгө, хүрэл медальтай ДАШТ-ийг өндөрлүүлэв

Admin | 2023-03-27


Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Лутсайханы Алтанцэцэг Монголын эмэгтэй боксчдоос ДАШТ-ий анхны мөнгөн медальт тамирчин болж түүхэнд нэрээ мөнхөллөө. Тэрбээр аваргын алтан медалийн төлөө дэлхийн залуучуудын хошой аварга, 2022 оны Commonwealth Games наадмын аварга Энэтхэгийн Ниту Гангастай тулалдан ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. Тэдний тулаан эн тэнцүүхэн өрнөсөн бөгөөд гурван үеийн тулааны дараа шүүгчид эзэн орны боксчинд ялалтыг өгсөн юм.

ДАШТ-ий 54 кг-д өрсөлдсөн М.Энхжаргал хүрэл медалийн эзэн болсон билээ. Ийнхүү энэ жилийн ДАШТ-ээс манай эмэгтэй боксчид анх удаагаа хоёр медаль хүртсэн түүхэн амжилт үзүүллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)