Нөөцийн махны чанар сайжирсан гэв

Admin | 2023-03-27


Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-наас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэсэн. Нөөцийн махны үнийг ХХААХҮЯ тогтоодог бол борлуулалтыг нийслэл хариуцдаг. Ийнхүү гуравдугаар сарын 15-наас нийслэлийн есөн дүүргийн 431 цэгээр нөөцийн махыг худалдаж буй. Борлуулалт эхэлснээс хойших 10 хоногийн хугацаанд нийт 80 тонн мах худалдаалжээ. Нөөцийн махны борлуулалттай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороонд байрлах хүнсний дэлгүүрүүдэд ажиллалаа.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Арви” хүнсний дэлгүүрийн хувьд жил бүр нөөцийн мах борлуулдаг. Нэг удаадаа 100 кг гаруй мах татан авдаг бөгөөд 2-3 хоногийн дотор зарж дуусдаг байна. Харин тус дүүргийн 14 дүгээр хороонд байрлах найман нэрийн “Ар сайн” дэлгүүрийн хувьд өдөртөө 300-400 хүнд үйлчилдэг. Дэлгүүрийн зүгээс нөөцийн махны борлуулалт 2021 онтой харьцуулахад тааруу байгаа ч махны чанар сайн байгааг онцолж байв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Махаа ангилж уутлахдаа өөх, махны хэмжээг тааруулах, ууталсан махаа зөөвөрлөхдөө шуудайнд бус, цаасан хайрцагт зөөвөрлөх шаардлагыг 12 бэлтгэн нийлүүлэгчдэд хүргүүлнэ” хэмээлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)