Сүүлийн 10 жилд нийслэлд бүртгэлтэй авто машины тоо 80 хувиар өссөн бол гол болон туслах гудамж, зам 19 хувиар нэмэгджээ. Нийслэлд өдөрт дунджаар 300-400 мянган тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцдог. Энэ үзүүлэлт нь одоо байгаа гол болон туслах замын багтаамжаас даруй хоёр дахин их үзүүлэлт юм. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гаас 2022 онд хийсэн судалгаагаар зам хоорондын уялдаа холбоо дутмаг, гол зам дээрх холбоос зам хангалтгүй нь түгжрэлд нөлөөлөх голлох шалтгааны нэг гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэхүйц замуудыг судалж, эхний ээлжид 11 байршилд 17.15 км гол болон туслах гудамж зам, 963.7 урт метр гүүр шинээр барих ажлыг 2022 оноос эхлүүлээд байна.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн ерөнхий инженер Я.Өнөртүвшин “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд авто замын үндсэн сүлжээг хөгжүүлэх ажилтай холбогдуулан нийт 22 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний үр дүнд 25.9 км авто зам барьж байгуулахаар тооцоолсон ч 11 төсөл, арга хэмжээ нь төсвийн тодотголоор хасагдсан. Үүнээс 2022 онд дөрвөн байршлын авто замыг барьж, ашиглалтад оруулсан. Тодруулбал, Улаанхуарангийн гудамжийг Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох 0.4 км авто зам, “Номин юнайтед” их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэлх 0.86 км авто зам, Эрчим хүчний гудамжнаас “Монос фарм трейд” ХХК хүртэл 1.74 км авто зам, Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжийг холбох 1.8 км авто замыг явган хүн, дугуйн зам, гэрэлтүүлгийн хамт цогцоор нь барьж байгууллаа. 2023 онд нийт долоон байршилд зам, замын байгууламжийн ажлыг үргэлжлүүлнэ. Энэ хүрээнд 12.1 км авто зам, 872.1 урт метр төмөр бетон гүүр хийх бөгөөд эдгээр нь 2022 онд төлөвлөсөн ажлын үргэлжлэл юм. Өөрөөр хэлбэл, тус бүтээн байгуулалтуудыг 2022 онд эхлүүлсэн ба далан суурь болон гүүрний суурь бүтээцийн ажлуудыг үргэлжлүүлнэ" гэлээ.
Дараах долоон байршилд бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Үүнд:
- Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох 0.61 км авто зам,
- Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 483 урт метр, зургаан эгнээ бүхий гурван гүүр,
- Улиастайн тойргоос Шар хадны эцсийн зогсоол хүртэлх 4.2 км авто зам, 97.3 урт метр төмөр бетон гүүр,
- Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх 1.2 км авто зам, 33 урт метр гүүр,
- Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох олон түвшний огтлолцол, гүүрэн байгууламж бүхий 2.4 км авто зам,
- Алтай хотхоны урдаас Төмөр замын гарам хүртэлх 0.7 км авто зам ,
- Зайсангийн 225 урт метр төмөр бетон гүүрийг шинэчилж, хос гүүр барих ажлыг тус тус эхлүүлээд байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг чигийн хөдөлгөөнийг хааж засварын ...
tentsver.mn | 15 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусна
tentsver.mn | 2024-04-22
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Герм...
tentsver.mn | 2024-04-22
Өнөөдөр олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна
tentsver.mn | 2024-04-22
Орос гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэрг...
tentsver.mn | 2024-04-22
ДОРНОД, СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРА...
tentsver.mn | 2024-04-22
Улаанбаатарт 6 хэм дулаан байна
tentsver.mn | 2024-04-22
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 2024-04-19
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 2024-04-19
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 2024-04-19
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 2024-04-19
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 2024-04-19
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 2024-04-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 2024-04-19
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 2024-04-19
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуу...
tentsver.mn | 2024-04-19
Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ
tentsver.mn | 2024-04-19