
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Шивэрт багийн “Өвөлжөөт” гэдэг газар Ойн түймрийн цэг www.icc.mn сайтад илэрсэн тухай мэдээллийг энэ 28-ны өдрийн 19:14 цагт ОБЕГ-ын ГТТГ-аас Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Чандмань-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 18:43 цагт унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 8 га ойн талбай шатсан.
Мөн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Боот” гэдэг газар Ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 29-ний өдрийн 16:35 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн алба хаагчид, Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 21:25 цагт цурамд оруулсан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 400 га талбай шатсан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
"Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Эрүүдэн шүүхийн эсрэ...
tentsver.mn | 2025-05-07










Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04














Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29





