2040 он гэхэд Япон улс 11 сая ажиллах хүчний хомсдолд орох төлөвтэй байна гэж “Recruit Works” бие даасан судалгааны институт мэдээллээ. Тодруулбал, 2027 оноос эхлэн тус улсын хөдөлмөрийн насны хүн ам эрчимтэй буурч эхэлнэ гэж тооцоолжээ. Ингэснээр 2040 он гэхэд ажиллах хүчний нийлүүлэлт 2022 оны түвшнээс 12 хувиар агшихаар байгааг тайланд онцолсон байна. Тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишида хүн амд ногдох төрөлт буурсныг Засгийн газрынхаа хамгийн гол анхаарах асуудлаар нэрлээд байгаа юм. Тэрбээр ирэх таван жилд ажилтнуудыг өндөр ур чадвар шаардсан ажлын байранд бэлтгэхэд 7.6 тэрбум ам.доллар зарцуулахаа амлажээ. Япон улсын хөдөлмөрийн насны хүн ам 2040 онд 2020 оны түвшнээс 20 хувиар буурч, 59.8 сая болохыг тус судалгаа харуулж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 4 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









