АНУ-д “The Füde Dinner Experience” хэмээх чармай шалдан үйлчлүүлдэг зоогийн газар нээгдээд багагүй амжилт олж байна. Уг ресторанд бие биенээ танихгүй цагаан хоолтнууд цугларч буу халцгаан шалдан зоог барина. Зураач, загвар өмсөгч Чарли Анн Макс 2022 оны дөрөвдүгээр сард “The Füde Dinner Experience” ресторанаа нээсэн. Энэ зун Испанид салбар нь нээгдэх гэнэ. Лос-Анжелес, Нью-Йоркт байдаг энэ зоогийн газар байнга дүүрэн захиалгатай байдаг.
Цагаан хоолны цэс 88 ам.долларын үнэтэй. Хоолыг бие, сэтгэл, оюун тархиараа мэдэрч, нэг нэгнээ хайрлаж энэрч идэх ёстой гэнэ. 25 нүцгэн зөөгч үйлчилж, хоолны өмнө бяцхан бүжиг толилуулж, амьсгалын, иогийн дасгал хийж, уран зураг, уран бичлэг тайлбарлан үзүүлдэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 22 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























