Домогт “Metallica” рок хамтлаг 2016 оноос хойших анхны цомгоо гаргасан байна. “72 Seasons” нэртэй дууны альбомыг янз бүрийн платформоор, тэр дундаа “YouTube” сувгаар ч сонсож болох аж. Цомог нийт 77 минут үргэлжлэх бөгөөд 12 дуутай. Хамтлаг хамгийн сүүлд 2016 онд “Hardwired... To Self-Destruct” нэртэй студийн цомгоо гаргаж байв.

“Metallica” хамтлагийн гоцлол дуучин Жеймс Хетфилд “72 улирал” гэдэг нь хүний төлөвших 18 жилийн хугацаа гэж тайлбарлажээ. Алдарт хамтлаг 2023-2024 онд дэлхий даяар айлчлан тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Америкийн “Metallica” рок хамтлаг 1981 онд байгуулагдсан. Уран бүтээлийн замналдаа 10 студийн цомог, дөрвөн концертын бичлэг, хоёр видео цомог, мөн хоёр бичил цомог гаргаж байжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 22 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























