Лондон “Арсенал” болон Мадридын “Реал” багт тоглож явсан, Германы шигшээгийн бүрэлдэхүүнд 2014 онд дэлхийн аварга болсон Месут Өзил Турк улсад улс төрийн замналаа эхлэхээр болжээ. “Turkiyenewspaper”-т бичсэнээр, Месут Өзил өөрийгөө Туркийн парламентад нэр дэвшүүлсэн байна. Тэрбээр Ерөнхийлөгч Режеп Эрдоганы удирдаж байсан эрх баригч намаас сонгуульд өрсөлдөх аж.

Нэрт хөлбөмбөгч Германы “Шальке”, “Вердер”, Испанийн “Реал”, Английн “Арсенал”, Туркийн “Фенербахче” багуудад тоглож байв. Хамгийн сүүлд Туркийн “Истанбул Башакшехир” клубын бүрэлдэхүүнд байсан. М.Өзил 2014 онд Германы шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн аваргын цомыг хүртсэн. Түүнчлэн “Реал”-д байхдаа Испанийн Ла лиг, цом болон супер цомд ялалт байгуулсан. Нэрт хөлбөмбөгч спортын замналаа 34 настайдаа өндөрлүүлсэн аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 20 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























