Өмнөд Солонгосын "АСТРО" хамтлагийн гишүүн Moonbin гэртээ нас барсан байдалтай олджээ.
Сөүлийн Ганнам хотын цагдаагийн газрын мэдээлснээр К-поп дуучин Мүүнбинийг лхагва гарагт 20 цагийн орчим менежер нь Сөүл дэх гэртээ нас барсан байхад нь олсон байна. Сөүлийн Ганнам цагдаагийн газраас мэдээлснээр менежер тэр даруй цагдаа дуудсан. "Мүүнбин амиа хорлосон бололтой" хэмээн цагдаа нар Өмнөд Солонгосын хэвлэлд мэдэгджээ.
Цагдаа нар эхний нөхцөл байдлаар амиа хорлосон байж болзошгүй хэмээн үзсэн бөгөөд задлан шинжилгээ хийх талаар судалж үзнэ гэсэн байна.
Мунбин удахгүй болох Мөрөөдлийн концертод хамтлагийнхаа хоёр гишүүнтэй, Moonbin&Sanha-гийн нэг хэсэг болж тоглохоор төлөвлөж байсан байна.
25 настай тэрээр Fantagio Music-ийн үүсгэн байгуулсан таван гишүүнтэй Astro хөвгүүдийн хамтлагийн гишүүн байсан юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 20 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























