БНХАУ-ын Гуйжоу хязгаарын Хуацзян том хавцлыг “дэлхий дээрх хагарал” гэж нэрлэдэг. Хавцлын хоёр талд байдаг хадан цохио болон уулын өндөр 2-3 мянган метрт хүрдэг. Одоо Аньшун хотын Гуаньлин Буйи, Мяо автономит мужид байрладаг Хуацзян хавцал дээгүүр гүүрэн байгууламж баригдаж байна гэж People.cn цахим сонин мэдээлэв. Хуацзян хавцал дээгүүрх баригдаж буй гүүр Бейпань нэртэй голын дээгүүр өнгөрнө.
Гүүрний нийт урт 2890 метр, харин мөн гүүрний тавцан ба усны гадаргуугийн хоорондох босоо зай 625 метр аж. Барилгын ажил 2025 оны зургадугаар сарын 30-нд дуусах төлөвлөгөөтэй. Хуацзян хавцлын гүүр Бейпаньцзян-Ханжоу-Руйли хурдны замын гүүрний өндрийг давж дэлхийн хамгийн өндөр гүүр болох аж. Шинэ гүүр барихад хэд хэдэн шинэ технологи, шинэ процесс болон орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж буйгаараа онцлогтой.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 18 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 22 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























