Азийн хөлбөмбөгийн холбооны (АХБХ)-ны эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод явагдаж байна. Монгол Улсын охидын шигшээ баг өчигдөр МХБХ-ны талбайд эхний тоглолтоо Азийн хүчирхэг багуудын нэг болох Австрали улсын шигшээ багтай хийлээ.

Австрали улсын шигшээ багийн охид тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч эхлүүлэн тоглож үндсэн цагт 11:0-ийн харьцаатай ялалт байгуулж хэсгийн эхний хожлоо авлаа. Анх удаагаа Олон улсын тэмцээнд оролцож буй манай 17 хүртэлх насны шигшээ баг охидод энэхүү тоглолт томоохон туршлага болох нь гарцаагүй билээ. Хэсгийн дараагийн тоглолт дөрөвдүгээр сарын 26-нд Тайвань болон Монгол улсын шигшээ багуудын хооронд 15:00 цагаас МХБХ-ны талбайд явагдах болно.







ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 18 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 22 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























