Суданы дайтагч талууд 72 цаг галаа зогсоохыг зөвшөөрсөн гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдлээ. Энэ нь хямрал эхэлснээс хойш гал зогсоох гурав дахь удаагийн оролдлого бөгөөд өмнөх хоёр нь хэрэгжиж чадаагүй аж. Суданы арми болон цэрэгжсэн “Шуурхай дэмжих хүчин”-ий хооронд 48 цагийн турш яриа хэлэлцээр хийсний үр дүнд гурван өдрийн гал зогсоох хэлэлцээрт хүрсэн гэдгийг Энтони Блинкен онцлов. Тус хэлэлцээрт АНУ, Саудын Араб улсууд зуучлагчаар оролцсон байна. Энэ сарын 15-нд Суданд эхэлсэн төрийн эрхийн төлөөх зэвсэгт мөргөлдөөнд 400 гаруй хүн амь үрэгдээд байна. Хэрэв гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж чадвал энгийн иргэд энэ хугацаанд дайны бүсийг орхин гарах боломжтой болно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 18 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 22 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























