Азийн хөлбөмбөгийн холбооны (АХБХ) эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны “В” хэсгийн хоёр дахь тоглолт МХБХ-ны талбайд явагдлаа. Анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн охидын хувьд эхний тоглолтдоо ялагдал хүлээгээд байсан бөгөөд өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтдоо Тайванийн шигшээ багт 3:0 харьцаатай хожигдол хүлээж тэмцээнээ өндөрлүүллээ. Манай охид эхний тоглолтод Австралийн багт 11:0-ээр ялагдсан билээ. Тэд ирэх наймдугаар сард Монгол Улсад болох Зүүн Азийн Залуучуудын наадам хүлээж байгаа.
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 28-нд Австрали-Тайванийн багийн тоглолт болно.





ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 17 цагийн өмнө
Улс төр
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 20 цагийн өмнө
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























