Хятадын их мастер Дин Лижэнь Оросын шатарч Ян Непомнящийг хожиж дэлхийн аварга боллоо. Өргийн харьцаа 7:7 тэнцсэний дараа тай-брейк буюу түргэн тоглолтоор аварга тодорлоо. Хятад залуу хараар нүүж гайхалтай довтолсоор хожжээ. Ийнхүү 2013 оноос хойш хаанчилсан Магнус Карлсений үе өнгөрч хятад тамирчин анх удаа шатрын дэлхийн аварга боллоо. 17 дахь дэлхийн аварга Дин Лижэнь. Тэрбээр дэлхийн аварга цол, 1.1 сая еврогийн эзэн болов. Ян Непомнящий 900 мянган еврогийн шагнал авчээ. Тэмцээний шагналын сан 2 сая евро байсан бөгөөд ялагч нь 55, хожигдсон шатарч 45 хувийг хүртэх аж.

Ийнхүү хятад шатарчид дэлхийд бүрэн ноёрхож эхэллээ. Эмэгтэй дэлхийн аваргы цолыг мөн Хятадын шатарчин эзэмшдэг. 2018 онд Жу Венжун эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолыг хүртсэн.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 15 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 19 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























