АНУ-ын Батлан хамгаалах департамент цагаачлалын шинэ давалгааг угтаж нэмэлт 1.500 цэргийг өмнөд хил рүү илгээхээр болов. Тэд Үндэсний гвардийн 2.500 цэргийн хамтаар хил хязгаараа хамгаална. Ерөнхийлөгч Дональд Трампын засаглалын үед бичиг баримтгүй цагаачдыг автоматаар буцаах эрхийг Засгийн газарт олгосон 42-р Бүлэг хэмээх хуулийн үйлчлэл тавдугаар сарын 11-нд дуусна. 42-р хууль дуусгавар болсноор өмнөд хилээр АНУ-д орж ирэх цагаачдын тоо эрс нэмэгдэнэ хэмээн тооцоолж байна.
2022 онд гэхэд л хоёр сая 760 мянган хууль бус цагаач АНУ-д орж иржээ. Энэ нь 1960 оноос хойшх хамгийн өндөр үзүүлэлт юм. 42-р хууль зогссоны дараа өдөр бүр 10.000 цагаач хилээр орж ирэх тооцоо гарчээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 13 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 17 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























