Узбекистаны нийслэл Ташкент хотод боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн найм дахь өдрөө үргэлжилж байна. Манай ширэн бээлийтнүүдээс 63.5 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг гурав дахь ялалтаа авч шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр 1/8 шигшээд Конго улсын Мбайя Мулумбияг 5:0-ээр мөн л илүүрхэв. Манай боксчин тавдугаар сарын 10-нд хүрэл медалийн төлөө олимпын наадмын 3 хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Кубын алдарт боксчин Лазаро Альварес Эстрадатай тулалдана.
Мөн 75 кг-д хүч үзэж буй ОУХМ Ж.Отгонжаргал Сенегалын тамирчинг 5:0 харьцаатай буулгаж авснаар ДАШТ-ий эхний ялалтаа авлаа. Түүнээс гадна ОУХМ Х.Энхмандах Беларусын залуу тамирчинтай тулалдаж 4:1, ОУХМ Б.Мишээлт Алжир улсын тамирчинтай тулалдаж 4:1 харьцаатай ялалт байгуулаад байна. Өнөөдөр 54 кг-ын Д.Ганболд ДАШТ-ий эхний тулаанаа Туркийн Е.Музаффертэй хийнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 13 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 17 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























