"Хурд хамтлагийн түүхт 30 жилийн ойн тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тодруулбал, ирэх сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд "Хурд" түүхт 30 жил концертоо тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байна. Тоглолтын найруулга дээр "Оn'n off" продакшн продюсер, найруулагч МУГЗ С.Ононбат мөн Герман болон Францаас мэргэжлийн алдартай дууны инженерүүд ирж ажиллахаар болжээ. "Хурд" хамтлагийн дуунууд Монголын ард түмний амнаас ам дамжин, үеэс үед дамжин домог болон эгшиглэж, дуулагдаж, гэгээрүүлж ирсэн.
"Хурд" хамтлагийн Цэргийн бодол, Эх орон, Хамаг Монгол, Аавдаа би хайртай, Ээждээ, Чи минь байгаа болохоор, Хайрын улаан сарнай, Эндүүрэл гээд зохиосон дуу болгон нь хит болсооор ирсэн. Ийнхүү домогт "Хурд" хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо ирэх 06 сарын 10-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж байна. Тоглолтод бүх цаг үеийн шилдэг дуунуудаа дуулахаас гадна рок попын олон хамтлаг дуучид ирж мэндчилгээ дэвшүүлэх хүсэлтээ илгээсээр байгаа юм байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 13 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 17 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























