Ховд аймгийн Мянгат суманд хоёр сартай нярай малын тэжээлээр дарж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Уг хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатандаа яваа талаар УЕПГ-аас тодруулахад "Ховд аймгийн прокурорын газраас дээрх хэрэгт буюу иргэн Т.Ц-д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, тус прокурорын газраас Ховд аймгийн Мянгад сумын иргэн Т.Ц нь 2023 оны 1 дүгээр сард өөрийн нэг сартай зээ охиныг унтаж байхад малын тэжээлээр дарж амьсгалыг нь бүтээж алсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 /Хүнийг алах/ дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Ховд аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан энэ сарын 19-ний өдөр товлогдсон байна" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 15 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









