76 дахь удаагийн "Каннын Олон улсын кино наадам"-д Монгол Улсаас "Баавгай болохсон" уран сайхны кино анх удаа нэр дэвшлээ. Найруулагч П.Золжаргалын бүтээл "Баавгай болохсон " уран бүтээл нь Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд нэр дэвшсэн бөгөөд 5-р сарын 21-ний өдөр "Debussy Theatre"-т дэлхийн үзэгчдийн хүртээл боллоо.
"Баавгай болохсон" уран сайхны кино нь “Амигдала фильмс” болон “Urban Factory Production” компани хамтран бүтээсэн бөгөөд энэхүү кинонд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсийн ерөнхий боловсролын сургуульд сурдаг 15 настай хүү амьдралаа өөрчлөхийн тулд физикийн олимпиадад оролцож дээд сургуулийн тэтгэлэг авч байгаа түүхийг өгүүлдэг юм.
76 дахь удаагийн "Каннын Олон улсын кино наадам" нь энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд “Un Certain Regard” төрөл нь олон шинээр гарч ирж буй кино найруулагчдыг дэлхийн зах зээлд танигдах хөшүүрэг болдог.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 9 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 13 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









