Туркийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатанд 5 хувийн санал авсан нэр дэвшигч Синан Оган өөрийнхөө дэмжигчдэд хандаж Режеп Тайип Эрдоганы төлөө санал өгөхийг уриалсан байна. Энэ тухай Туркийн “Hurriyet” сонин мэдээлэв. Синан Оган Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдогантай биечлэн уулзсаны дараа дээрх шийдвээрээ гаргажээ. “Hurriyet”-д бичсэнээр, Синан Оган Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөхгүй байвал, бүх террорист бүлэглэлүүдийн эсрэг тэмцвэл, Сирийн дүрвэгчдийг гаргавал Р.Эрдоганыг дэмжихээ илэрхийлсэн байна.
Тавдугаар сарын 14-нд Турк улсад Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Сонгогчдын 49.5 хувь нь Р.Эрдоганд санал өгсөн. Түүний гол өрсөлдөгч, сөрөг хүчний улстөрч Кемал Кылышдароглы 45 хувийн дэмжлэг авсан билээ. Нэр дэвшигчдийн хэн нь ч 50 хувийн босгыг давж чадаагүй учир тавдугаар сарын 28-нд сонгуулийн хоёрдугаар шат болох аж. Шинжээчдийн үзж буйгаар, Синан Оганы дэмжлэгийн дараа Р.Эрдоган сонгуулийн хоёрдугаар шатанд ялалт байгуулах боломж нь ихэссэн гэнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 9 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 13 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









