Төв талбайн урд талын усан оргилуурыг зургаадугаар сарын 1-нээс ажиллуулахаар болжээ. Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг хэлэхдээ, “Төв талбайн урд талын "Хонхтой" цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг хүүхдийн баяраар буюу зургаадугаар сарын 1-н гэхэд ажиллуулна. Хот тохижилтын газраас одоо төлөвлөгөөт засвар үйлчилгээг хийж байна. Дулаалгаа авах, цахилгааны утаснуудыг шалгах, цэвэрлэх ажлуудыг хийж байгаа юм. Намар усан оргилуурын усыг юүлээд шугамаа дулаалдаг. Усан санг дүүргэх усыг "Central Tower"-ын төвийн шугамаас авдаг. 72 цаг болж байж усан сан дүүрдэг юм. Машинаар ус зөөдөггүй. Усан оргилуур 11:00-23:00 цагийн хооронд ажиллана, өдөр хоёр цаг амарна. Оргилуурын орчимд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ээлжийн ажилтнууд ажилладаг.
Нийслэлийн хот тохижилтын газар Улаанбаатарын дөрвөн усан оргилуурыг хариуцдаг. УИД-ийн урд талын, Турк-Монголын гудамжны, "Хонхтой" цэцэрлэгт хүрээлэн, Арслантай гүүрний усан хөшиг, эдгээрээс гурав нь хэвийн ажиллагаатай. Харин Арслантай гүүрний усан хөшиг горимын алдаатай, насосоо гол дээрээ тавьснаас хог ороод гацаж ажиллахгүй болсон. Дахин шинэчилж байж ажиллах байх” хэмээв.
Төв талбайн урд талын усан оргилуурыг 3.2 тэрбум төгрөгөөр барьж, 2020 онд ашиглалтад оруулж байсан билээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 21 цагийн өмнө
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 21 цагийн өмнө
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 21 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 21 цагийн өмнө
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 2024-04-19
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 2024-04-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 2024-04-19
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 2024-04-19
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуу...
tentsver.mn | 2024-04-19
Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ
tentsver.mn | 2024-04-19
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
tentsver.mn | 2024-04-17
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж...
tentsver.mn | 2024-04-16
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах шалг...
tentsver.mn | 2024-04-16