А.Лукашенко NEXTA-гийн ерөнхий редактор Роман Протасевичт өршөөл үзүүлжээ

Admin | 2023-05-23


Беларусь улсад саяхан 8 жилийн ял авч, шоронд хоригдсон сөрөг хүчний NEXTA сувгийн ерөнхий  редактор Роман Протасевичт Ерөнхийлөгч Александр Лукашенко өршөөл үзүүлсэн байна. Тавдугаар сарын эхэнд Минск хотын шүүх Р.Протасевичийг “Төрийн эрх мэдлийг булааж авах зорилгоор олон нийтийн эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан” хэмээн буруутгаж найман жилийн хориг ял оноосон билээ. NEXTA-гийн хэргээр мөн Степан Путилод 20, Ян Рудикт 19 жилийн хорих ял эчнээ өгсөн аж.  

NEXTA телеграм-суваг 2020 онд Беларусьт өрнөсөн бүх нийтийн эсэргүүцлийн ажиллагааг шууд дамжуулж байснаараа нэрд гарсан. Сувгийг үүсгэн байгуулсан Степан Путило болон Роман Протасевич нар Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенкогийн бодлого, тус улсын цагдаа нарын үйлдлийг хатуу шүүмжилдэг байв.

Р.Протасевич болон түүний найз охин, Оросын иргэн Софья Сапега нар 2021 онд “Ryanair” компанийн онгоцоор Грекийн нийслэл Афин хотоос Литвын Вильнюс хот руу нисч явахад нь Беларусийн тал Минскэд хүчээр буулгаж баривчилсан. Р.Протасевич баривчлагдсаны дараа Беларусийн төрийн телевизээр дамжуулж үг хэлэхдээ, хамтрагч нараа “буруутгаж” эхэлсэн. Беларусийн Дээд шүүх NEXTA, NEXTA Live болон Luxta телеграм-сувгийг “террорист байгууллагын” жагсаалтад оруулж, Беларусийн газар нутагт мэдээлэл тараахыг хориглосон.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)