Сүүлийн өдрүүдэд олон сангийн мэдээлэл дэлгэгдэж, улстөрчдийн гар хүрээгүй ганц ч сан байхгүй гэдэг нь тодорхой болж байх шиг байна. Олон нийтийн хараа Боловсролын зээлийн сан руу чиглэсэн. Тэгвэл бусад сангууд яаж байгаа бол?
Тусгай санг Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх, санхүүжүүлэхэд зориулагдсан төсвийн тусгай данс гэж ойлгож болно. Засгийн газрын дэргэд 25 тусгай сан байгаагийн 9-ийнх нь мэдээлэл шилэн болоод буй. Түүнчлэн ЦХХХЯ-ны сайдын мэдээлснээр, ойрын өдрүүдэд дахин 13 тусгай сангийн мэдээллийг ил болгох сурагтай.
Ер нь тусгай сангийн санхүүжилт хаанаас бүрддэг бол. Тус сангууд нь, улсын төсөв, хандив, тусламж, тухайн сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого, зээлийн хүүгийн орлого гэсэн дөрвөн эх үүсвэрээр санхүүждэг.
Сар гаруйн өмнө тусгай сангийн төрлөөс Хөдөө аж ахуйг дэмжих санг хассанаар энэ онд 24 тусгай сангийн 18-д нь 7.7 их наяд төгрөгийг зарцуулахаар төсөвлөөд буй. Энэ нь улсын төсвийн нийт зардлын 37.6 хувьтай тэнцэнэ. Дээр дурдсан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас гэхэд сүүлийн 28 жилд 207 тэрбум төгрөгийн зээл олгогдсон ч, 169.7 тэрбум нь эргэн төлөгдөөгүй аж.
Боловсролын зээлийн сангаас дутахгүй асуудалтай сан бол Нийгмийн даатгалын сан. Учир нь тус сан бусдаасаа хамгийн зузаан төсөвтэй буюу энэ жилд л гэхэд тус санд 3.7 их наяд төгрөг төсөвлөсөн байна. Гэтэл тус сан сүүлийн 13 жилийн туршид тасралтгүй алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд нийт алдагдал нь 4.4 их наяд төгрөгт хүрчээ.
Тусгай сангууд цаашид ч байсаар л байх болно. Тэгэхээр бид алдаанаасаа суралцаад, засаад урагш алхах нь чухал. Аливаа санг ямар зорилгоор, хэнд зориулж гаргаж буй, ямар үр дүн хүлээж буй зэргийг бүрэн тодорхойлж байж байгуулах хэрэгтэй. Цаасан дээр буусан ч бодит амьдрал дээр хэрэгжүүлж, гол шийдвэр гаргах институт нь хараат бус байж чадах уу, зөв шийдвэр гаргаж чадах уу гэдгийг анхаарах нь зүйтэй. Хамгийн том асуудал бол мэдээлэл нууц байгаа явдал юм. Мэдээлэл ил тод байж олон талын хяналтыг бүрдүүлэх боломжтой болно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн...
tentsver.mn | 8 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай...
tentsver.mn | 14 цагийн өмнө
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
tentsver.mn | 2024-04-17
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж...
tentsver.mn | 2024-04-16
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах шалг...
tentsver.mn | 2024-04-16
Монголын 3х3 эрэгтэй, эмэгтэй багууд өнөөдөр тоглоно
tentsver.mn | 2024-04-12
Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар с...
tentsver.mn | 2024-04-12