
ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын 5 сарын 25,
Бархасвадь гараг.
Билгийн тооллын 6,
Үс засуулбал: өнгө зүс сайжирна
Найралт эх одтой, харагчин хонь өдөр.
Өдрийн наран 5 цаг 3 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун Монгол У...
tentsver.mn | 8 цагийн өмнө









Б.ЖАВХЛАН: Ажилласан жил цалингийн хэмжээгээр тооцон тэтгэвр...
tentsver.mn | 2023-06-08


“Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон о...
tentsver.mn | 2023-06-08

Эхний таван сарын байдлаар нийт бараа эргэлт 35.3 хувиар өсч...
tentsver.mn | 2023-06-08

















