Өнгөрөгч оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар "Хөгжлийн зураглал - 2030" бодлогын хүрээнд 2023 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцсэн. Уг хуралдаанаас 2023 оныг "Хүний хөгжил"-ийн жил болгон зарласан.
Тус ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 4 болон 7-р хороонд байрлах 89 гараашийг буулган газрыг чөлөөлж, авто зогсоол, ногоон байгууламж, тоглоомын талбайг тохижуулжээ.
Энэ онд Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгөөр дараах ажлуудыг гүйцэтгэнэ.
- 27 байршилд 18.9км авто зам - Тус замууд хийгдсэнээр гэр хорооллын бүсийн гудамжнууд авто замтай болж шороо тоос бий болох, түгжрэл тодорхой төвшинд буурна.
- Гэрэлтүүлгийн ажил - Дүүргийн гэр хорооллын бүсийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж, харанхуй гудамжгүй болно.
- Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн 3х3 олон улсын стандарт бүхий сагсан бөмбөгийн талбайг шинээр нийт 15 хороонд хийх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбортой болох
- 4 болон 16-р хороог жишиг хороо болгож хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээ авах, хүртээмжтэй байдлыг хангах
- Сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах
- Цэцэрлэг сургуулийн анги танхим, тоног төхөөрөмжийн засвар
- Дарь эх цогцолборын тохижилтын ажил
- Насан туршийн боловсролын төв байгуулах
- Дүүргийн 20,23,28-р хорооны 300га талбайд хийгдэж буй IGM - Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн явган зам, дугуйн замын тохижилтын ажлыг эхлүүлэх
- 2022 онд эхлүүлсэн тохижилт бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцээх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 8 цагийн өмнө
Улс төр
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ярилцлага
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Ярилцлага
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө











