Архитектурын онцгой шийдэл, зохиомжоороо алдартай Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод Сарыг бүтээхээр болжээ. Газрын дагуул гараг болох Сар цогцолбор нь өөртөө тансаг зочид буудал, спортын ордон болон бусад олон гайхалтай зүйлийг багтаах болно гэж “AP News” агентлаг уламжлав. Канадын бизнесмэн бөгөөд “Moon World Resorts Inc” архитектурын компанийг үүсгэн байгуулагч Майкл Хендерсон 247 метр хэмжээтэй Сарны хуулбарыг барих санааг анх гаргасан байна. Сарыг 30 метр өндөртэй багууламжийн дээр байрлуулах аж. Төслийн нийт өртөг 5 тэрбум ам.доллар. М.Хендерсоны санаачилсан төслийг “Сар” хэмээн нэрлэсэн.
Бөмбөрцөг хэлбэртэй байгууламж 4000 өрөөтэй зочид буудал болон амралтын газар, 10 мянган хүний суудалтай спорт цогцолбортой. Мөн зочид Саран дээр алхаж болох “Сарны колон” байгуулна. 30 метрийн өндөртэй тавцанд байрлах “Сар” цогцолбор шөнийн цагаар гэрэлтдэг бөгөөд дэлхийн хамгийн өндөр барилга болох Дубайд барладаг 828 метр өндөртэй “Бурж-Халифа” цамхагтай гайхалтай хослож, төгс зохицох болно гэнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 8 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 11 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









