Цахим сүлжээнд “Өндөр цалинтай ажилд авна”, “Хямд зардлаар гадаадад зуучилна” зэргээр хуурамч зар нийтэлж, Монгол иргэдийг гадаад руу гаргасан байсныг илрүүлж, эх оронд нь эргүүлэн авчирчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас Гадаад харилцааны яамны Консулын газар, Тагнуулын ерөнхий газар, Хүйсийн тэгш эрх төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, гаднын орноос 21 иргэнээ эх оронд эргүүлэн авчирсан байна. Үүнд:
БНХАУ-аас нэг иргэн, Мьянмараас 13 иргэн, Лаос Улсаас долоон иргэнийг тус тус авчирчээ.
Сүүлийн жилүүдэд хуурамч зар ашиглан иргэдийг хар тамхи, мансууруулах бодис, биеэ үнэлэлт, цахим луйврын хохирогч болгодог гэмт бүлэглэлийн тоо өсөж, хохирогчид бусдын хүчинд автаж, тус бүс нутагт шинээр хүн олж авчрах, зуучлах ажлыг гүйцэтгэж байгаа үйлдэл нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа учир олон нийтийн цахим сүлжээ болон танил, ойр дотны хүмүүсээс тавьсан “Гадаад улсад өндөр цалинтай ажлын байранд зуучлах” саналаас татгалзаж энэ төрлийн мэдээлэл, санал авсан тохиолдолд Эрүүгийн цагдаагийн албаны 51-262425 дугаарын утсанд мэдэгдэж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 6 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 10 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









