УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүд:
Сангийн сайд Б.Жавхлан: “Засгийн газраас төсвийн тодотгол хийх саналаа бэлтгээд, намын бүлэгтээ өнөөдөр танилцууллаа. Бүлгээр хэлэлцэн дэмжсэн тул маргааш Засгийн газрын хуралдаанд оруулаад УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Өнгөрсөн нэгдүгээр сараас олгосон мөнгийг нөхөн олгохоор шийдвэрлэлээ. Маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэнэ. Цалин тэтгэврийг нэмэх чиглэл гарлаа. Гэхдээ хавтгайруулж нэмэхгүй. Суурь тэтгэвэр тэтгэмж, цалинд өөрчлөлт оруулна гэсэн үг. Нийт 1.3 их наяд орчим төгрөгийн төсөв шаардлагатай болж байгаа юм. Хамгийн эхэнд урлаг, спортын салбарын цалинг нэмнэ. Цалинг ирэх долдугаар сарын 1-нээс нэмэх боломжтой”.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа: “Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын доод цалин 565 мянга байгаа. Долдугаар сарын 1-нээс 750 мянга болж нэмэгдэнэ. Салбар хооронд ангиллын болон цалингийн ялгаатай байдал үгүй болно гэсэн үг. Тэд нэг ангилалд орсноор нэг суурь цалингаас эхэлнэ. Мөн аравдугаар сарын 1-нээс төрийн захиргааны байгууллагын ажилчдын цалинг нэмнэ. Суурь цалинг 1 сая төгрөг руу аваачна. Төрийн тусгай албан хаагчдын хувьд цагдаа, дотоод цэргийн албан хаагчдын цалинг 1 сая төгрөгт хүргэнэ. Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээ 10 хувиар нэмэгдүүлнэ”.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 6 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 10 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









