Чингэлтэй дүүрэгт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар тус дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нийслэлийн удирдах ажилтнуудад мэдээлэв. Энэ онд улс, нийслэл, дүүрэг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүрэгт 168 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Тухайлбал, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх хүрээнд Нэгдсэн эмнэлэг, жишиг 19 өрхийн эрүүл мэндийн төв байгуулна. Ингэснээр эмч, эмнэлгийн ажилтны ажлын байрууд бий болж, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо хоёр дахин нэмэгдэх юм.
Боловсролын хүртээмжийг нэмэх хүрээнд дөрвөн сургууль, нэг сургуулийн өргөтгөл, таван цэцэрлэг барихаар төлөвлөжээ. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 50,591 мод тарьж, арчилгаа хийж байна.
Дүүргийн хэмжээнд 11,647 гэрэлтүүлэг хийснээс асалт 98 хувьтай байгаа гэлээ. Дүүргийн 51.7 га талбайг камерын бүрэн хяналтад оруулж, “Ногоон бүс” болгожээ. Таван хорооны нутаг дэвсгэрт 229 гарааш буюу нийтийн эзэмшлийн 4531 ам метр талбайг чөлөөлж, 17 байршилд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолын тохижилт хийж байна.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх газар чөлөөлөлтийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулав. Тэрбээр "Чингэлтэй дүүргийн наймдугаар хороонд 640 суудалтай сургуулийн барилгын ажилд 47 нэгж талбар өртсөнөөс долоон нэгж талбар үлдсэн. 150 ортой тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилд 22 нэгж талбар өртсөнөөс 11-тэй нь зөвшилцлөө. 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, спорт заалны барилгад 45 нэгж талбар өртсөн. Үүнээс тавыг нь чөлөөлж, 15-тай нь зөвшилцсөн гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 6 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 10 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









