Ковидын 375 тохиолдол илэрч, 3 хүн нас баржээ

Admin | 2021-12-02


Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн тоон мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 375 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 227 нь Улаанбаатарт, 147 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 61-80 насны 3 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5 114 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2034 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 147 иргэний бие нэн хүнд байна. Сүүлийн тав хоногт нийтдээ шинээр 1953 тохиолдол батлагдаж, 21 хүн нас баржээ. Тодруулбал, Арваннэгдүгээр сарын 29-нд Шинээр 190 иргэнээс халдвар илэрч, 5 хүн нас барлаа Арваннэгдүгээр сарын 30-нд Шинээр 393 тохиолдол батлагдаж, 8 хүн нас барлаа Арванхоёрдугаар сарын 01-нд Шинээр 554 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа Арванхоёрдугаар сарын 02-нд Шинээр 441 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барсан

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)