Хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд сар бүр 100,000 төгрөг олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-наас хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ хэрхэн гаргах талаар тодруулахад “Эхлээд УИХ төсвийн тодотголоо хэлэлцэж хуулиа батална. Түүний дараа бид журмаа Засгийн газрын хурлаар оруулж батлуулна. Тиймээс журам ярихад арай эрт байна” гэв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Ойрын хугацаанд холбогдох журам гаргана. Аль болох цахимаар, энгийн, чирэгдэл багатайгаар зохион байгуулна. Иргэд хүсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болох бөгөөд энэ тохиолдолд Хүүхдийн төлөө фонд руу орно” хэмээж байв.
Засгийн газар төсвийн тодотголыг лхагва гарагт УИХ-д өргөн барихаар болсон. Төсвийн тодотголыг ирэх пүрэв, баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 4 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









