Угаарын хийнд нэг шөнийн дотор 25 хүн угаартаж найман хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар зарим хэвлэлээр мэдээлжээ. Хэргийг тодруулбал, өнгөрөгч сарын 31-ний өдөр угаарын хийнд хүмүүс хордож Цэргийн төв эмнэлэгт ханджээ. Харамсалтай нь угаартаж амиа алдсан иргэдийн гурав нь хүүхэд байжээ.
Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Нэгдсэн тоо мэдээллийг нэгтгээгүй байгаа ч ийм хэрэг бүртгэгдсэн нь үнэн” гэх мэдээллийг өглөө. Уг осол гарсан шалтгаан нь иргэд зуслангийн байшингийнхаа галлагааг сайтар шалгаагүйгээс угаарын хийнд хордсон байж болзошгүйг албаныхан хэлж байна.
Одоогоор Цэргийн төв эмнэлэгт 17 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 2 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









