Цагдаагийн байгууллагад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт “Монгол гэр шатсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус аймгийн цагдаагийн газрын Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 23 настай эмэгтэй нөхөртэйгээ утсаар маргалдаж, уурандаа савтай ус цацахад цахилгааны залгуурт богино холбоо үүсэж, улмаар гал гарч гэр нь шатсан байна.
Гэр шатсаны улмаас үүссэн гал хүчтэй салхины улмаас хөрш айлын хоёр Монгол гэрт тархаж шатаасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд, иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж галын аюулгүй байдлыг сайтар хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 1 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









