БНХАУ-тай хиллэдэг Бичигт боомтын олон улсын зорчих хөдөлгөөнийг маргааш буюу энэ сарын 15-ны өдөр нээхээр болжээ. Тус боомтод байнгын үйл ажиллагаа эрхэлдэг 1000, түр буюу явуулын 1500 гаруй иргэн суурьшдаг аж. Ердийн үед өдөрт дунджаар 500-600 орчим зорчигч, 300 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрдэг.
Тэгвэл боомтын хилээр нэвтрэх зорчигчид дараах шаардлагыг хангах ёстой ажээ. Үүнд,
- Монгол Улсын гадаад паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэх буюу Монгол Улсын хилээр нэвтрэх хүчин төгөлдөр баримт бичигтэй байна
- Улсын хилээр нэвтрэх хүүхэд гадаад паспорт, төрсний гэрчилгээ, хууль ёсны асран хамгаалагчийн хамт хил нэвтэрнэ. Хууль ёсны асран хамгаалагч хамт яваагүй бол итгэмжлэхтэй байна.
- Улсын хилээр нэвтрэх зорчигч нь 48 цагийн PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгөх бөгөөд сөрөг хариутай нөхцөлд хилээр нэвтэрнэ
- Хилээр нэвтэрч буй иргэд эрүүл мэндийн мэдүүлгийг 100 хувь мэдүүлэх бөгөөд зорчигчид гар утсандаа “Wechat” аппликейшн суулгасан байна
- Даваагаас баасан гарагт 08.00-09.00 цагт Монголын талаас зорчигчид БНХАУ-ын тал руу, БНХАУ-аас Монгол Улсын тал руу 16.00-17.00 цагт зорчигчид нэвтэрнэ
- БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээр, Олон улсын зам тээврийн хяналтын журмын (БНХАУ-ын Зам тээврийн яамны 2005 оны 3 дугаартай шийдвэр) холбогдох заалтын дагуу Монгол, БНХАУ-ын хилийн боомт хооронд зорчигч тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь наймаас дээш хүний суудалтай автобусаар хил нэвтэрнэ
- БНХАУ-д Монгол Улсын иргэд 30 хоног хүртэл хугацаатай визгүй зорчиж болно
8. БНХАУ-д зорчиж буй иргэд зочид буудлаас бусад газар амьдрах болон хоноглохоор бол 24 цагийн дотор БНХАУ-ын Цагдаагийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай гэдгийг хилийн Бичигт боомтын зөвлөлөөс анхаарууллаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 27 минутын өмнө
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө...
tentsver.mn | 28 минутын өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









