Монгол Улсын бүлэг жуулчдыг Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног БНСУ-д визгүй зорчих шийдвэр өнгөрсөн онд гарч байв. Уг шийдвэр нь 2022 оны аравдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй байсныг сунгажээ. Энэ талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас “БНСУ-ын Яньян олон улсын нисэх буудлаар дамжин багаар аялах жуулчдыг визгүй нэвтрүүлэх журам”-ыг 2023 оны зургаадугаар сарын 1-нээс 2024 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэг жилээр сунгасан” болохыг мэдэгдлээ. Гэхдээ Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5 хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах нөхцөлтэй юм. Яньян нисэх онгоцны буудлаар визгүй нэвтрүүлэх аялал зохион байгуулахаар 10 компани шалгарсан билээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд Яньян нисэх буудлаар дамжин 15 хоног визгүй зорчих нөхцөлөөр эхний 141 монгол иргэн БНСУ-ыг зорьж байжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Энэ сарын 24-нд Увс, Алтай, Хангай, Хөвгсөлийн нутгаар явган...
tentsver.mn | 2 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









