Баянгол дүүргийн нутаг дэвсгэр "Ачлал их" дэлгүүрийн ойролцоо машин ачих үеэр маргаан дэгдэж, улмаар хутга гаргаж буй бичлэг цахим орчинд өчигдөр цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас "Цагдаагийн байгууллагад 2023 оны зургаадугаар сарын 27-ны 14:50 цагт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо "Ачлал" их дэлгүүрийн зүүн талд ачилтын хүмүүс хутга гаргаад байна гэх дуудлага, мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн гомдол, мэдээллийн бүртгэлд авч, материалжуулан шалгаж байна.
Тодруулбал "Баян хаябуса" ХХК-ийн жолооч Ш нь иргэн М-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ачиж явах үед иргэн М нь машин ачлаа гэх шалтгаанаар маргаан үүсгэхэд жолооч Ш-тэй хамт явсан Ц гэгч нь маргаанд оролцон хутга гаргаж танхайрчээ. Иргэн Ц нь урьд өмнө хулгайлах, танхайрах гэмт хэргээр нийт дөрвөн удаа ял шийтгэгдэж байсан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Энэ сарын 24-нд Увс, Алтай, Хангай, Хөвгсөлийн нутгаар явган...
tentsver.mn | 11 минутын өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 13 минутын өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









