Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол лабораторийн PCR шинжилгээний дүнгээр эерэг гарч, онош батлагдлаа. Голомтод халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Нэгдүгээр хавьтлуудаас тарваган тахлын эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, эмчийн бүрэн хяналтад орсон. Эцсийн халдваргүйжүүлэлтийг нийт 680 м.кв талбайд хийлээ. Эрсдэлт бүлгийн иргэдэд мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлж, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрээр хөл хорионы дэглэм үргэлжилж байна" хэмээн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ. Тарваган тахал нь шууд хавьтал, дам халдвар, агаар дусал, хоол хүнсээр дамжин халдварладаг учир өвчин туссан хүн бусдад тараах магадлал их байдгийг тус төвөөс анхаарууллаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 2026-01-19
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









