УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэд шүүхээс ЗУРГААН жил хорих ял төлөвлөжээ

Admin | 2023-07-04


 Түүнийг найзын харилцаатай “НВЦ” ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн хэмээн үзсэн бөгөөд авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр шалгасан билээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт Хөгжлийн банкны хэргээр шүүхээс ЗУРГААН жил хорих ял төлөвлөжээ.

Тодруулбал, Хөгжлийн банктай холбоотой эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 46 хоног болж, зургааадугаар сарын 21-нд дууссан. Тэгвэл уг хурлаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авсан хэмээн шалгаж гэм буруутай хэмээн үзсэн. Түүнийг “НВЦ" компанийн ерөнхий захирал Ц.Баатарбилэгээс давуу байдал олгож Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлснийхөө хариуд хахуулийг авсан гэж үзэж буй. Харин Ё.Баатарбилэгт шүүхээс санал болгосон зургаан жилийн ялыг хэвээр үлдээх үү, үгүй юү гэдгийг прокуророос шийдэх юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)