Нуурын усанд сэлэхээр ороод живж, амь насаа алджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Гүн” нууранд 1 эрэгтэй хүн осолдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 08-ны өдрийн 15:27 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /24 настай, эрэгтэй/ нь нуурын усанд сэлэхээр ороод живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 17:20 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт 7 метр зайд, 3.5 метр гүнээс цогцсыг олж гарган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчид шилжүүлэн өгсөн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 2026-01-19
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ярилцлага
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Ярилцлага
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









