Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлага, стандартад нийцүүлэх талаар санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага хийгээд холбогдох албаныхан оролцсон юм.
Энэ үеэр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Б.Жавхлантбаатар “Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр парк шинэчлэл хийж буй. Тодруулбал, 2020 оноос хойш цахилгаан 79 автобус, “Евро 5” дизель хөдөлгүүрт их багтаамжийн 284 автобус, хоёр давхар, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг 10 автобус, хүүхдийн 75 автобус, дунд багтаамжийн хоёр автобус, нийт 450 автобусаар парк шинэчлэл хийгээд байгаа юм. Харин 2023-2024 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, дунд багтаамжийн 50 автобус, нийт 810 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2023 оны есдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл нийт 704 автобус оруулж ирэхээр төлөвлөж байна” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цасан шуурганд төөрсөн болон автомашинтайгаа цасанд суусан и...
tentsver.mn | 2026-01-19
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









